Монсертф ХХК нь 2018 оны 03 сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Казакстан Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөс ISO 17021-1:2015 стандартын дагуу ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтыг хийхээр 2023 оны 03 сарын 18-ны өдөр хүртэл анхлан итгэмжлэгдсэн. 

Казахстаны Үндэсний Итгэмжлэлийн байгууллага нь 800 гаруй лаборатори, үүнээс 400 гаруй хэмжил зүйн калибровкийн лаборатори, 84 бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллага, Менежментийн тогтолцооны 74 байгууллага, 20 гаруй эмнэлгийн лабораторийг итгэмжилсэн. Мөн Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албаны институтыг итгэмжилсэн туршлагатай байгууллага юм. “Монсертф” ХХК нь Монгол улсын хамгийн анхны Олон улсаар итгэмжлэгдсэн Баталгаажуулалтын байгууллага боллоо.

Монсертф ХХК нь 2018 оны 03 сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Казакстан Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөс ISO 17021-1:2015 стандартын дагуу ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтыг хийхээр 2023 оны 03 сарын 18-ны өдөр хүртэл анхлан итгэмжлэгдсэн.  Казахстаны Үндэсний Итгэмжлэлийн байгууллага нь 800 гаруй лаборатори, үүнээс 400 гаруй хэмжил зүйн калибровкийн лаборатори, 84 бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллага, Менежментийн тогтолцооны […]

“МонСертф” ХХК-ийн Баталгаажуулалтын зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар “Хөвсгөл Титаник” ХХК-нд Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэв.

Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийн дагуу гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд “МонСертф” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, гүйцэтгэх захирал П.Цэцэгмаа, ахлах аудитор Д.Батсайхан, “Хөвсгөл Титаник” ХХК-ийн хүний нөөцийн менежер М.Баттулга, чанарын менежер Д.Мөнхбаяр нар оролцлоо.

Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын “Мон Сертф” ХХК-ны үйл ажиллагаанд Стандарт, хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газар MNS ISO/IEC 17021-1:2016 (MNS ISO 17021-2:2016, MNS ISO 17021-3:2016) стандартын дагуу итгэмжлэлийн үнэлгээ явуулсан тухай тайланг хэлэлцэж чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартаар үндэсний итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олголоо.

ISO 9001 – Чанарын менежментийн тогтолцооны техникийн хамрах хүрээг дараах техникийн салбаруудаар тогтоолоо. Үүнд:

  • Хөдөө аж ахуй,
  • Хүнсний бүтээгдэхүүн, үл согтууруулах ба согтууруулах ундаа, тамхи,
  • Нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн,
  • Эм, эмийн бүтээгдэхүүн,
  • Бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашин, унадаг дугуй, ахуйн хэрэглээний барааны засвар
  • Зочид буудал, ресторан
  • Санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, түрээсийн үйлчилгээ
  • Мэдээллийн технологи,
  • Төрийн байгууллага, нийтийн албаны байгууллага,
  • Боловсролын байгууллага.  

Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурлын шийдвэрийн дагуу өнөөдөр чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартаар үндэсний итгэмжлэлийн гэрчилгээ авч байгаадаа манай хамт олон баяртай байна.

Энэ нь манай компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, дэлхийд танигдах боломж олгож, олон улсын итгэмжлэл авах эрх нээгдэж байгаагаар ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Мон Сертф ХХК нь цаашдаа CNAS, DAKKS, UKAS, SAC, TurAK зэрэг томоохон олон улсын итгэмжлэлийн байгууллагуудын итгэмжлэл авч баталгаажуулалтыг олон улсын түвшинд гаргах, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ экспортлох, хөрөнгө татах, олон улсын хөрөнгийн бирж дээр гарах боломжийг нээж өгөх замаар худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад жинтэй хувь нэмэр оруулах болно.

Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Мон Сертф ХХК-ийн Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийг АFNOR, UICC, GIC зэрэг дэлхийн тэргүүлэгч баталгаажуулалтын байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлсний үндсэн дээр Монголын аж ахуйн нэгжүүд хямд өртгөөр олон улсын баталгаажуулалт авах өргөн боломж нээгдэнэ гэж харж байна.

Үүний үр дүнд монгол аудиторуудын баталгаажуулалтын үнэлгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж Монгол хүн олон улсын баталгаажуулалтын байгууллагын нэрийн өмнөөс Монголын аж ахуйн нэгж, байгууллагыг Дэлхийн компани болоход дэмжлэг үзүүлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Өргөдлийн маягтанд дараах материалыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

  1. Байгууллагын үйл ажиллагааны танилцуулга
  2. Баталгаажуулалтын хамрах хүрээ, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалтын схем
  3. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Зохих шатны сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар /чанарын болон дотоод аудитын багийн гишүүд/
  5. Дотоод аудит болон удирдлагын дүн шинжилгээний тайлан
  6. Удирдлагын тогтолцоо хэрэгжүүлсэн болон түүний үр дүнгийн тухай танилцуулга
  7. Чанарын зорилт, биелэлт
  8. Гарын авлага /Хэрвээ байгаа бол/
  9. Эрсдэл, боломжууд
  10. Үйл явц
  11. Менежментийн тогтолцооны хүрээнд бий болгосон баримтжуулсан мэдээллийн нэгдсэн жагсаалт

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг 70115522 дугаарын утсаар лавлана уу.

Олон улсын стандартчиллын байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 14-ны өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд 2016 онд “Стандарт ИТГЭЛ төрүүлнэ” уриан дор тэмдэглэж өнгөрүүлсэн.

Энэ хүрээнд олон улсын стандарт (ISO)-ын сургалт, баталгаажуулалтын “МонСертф” ХХКомпани нь гадаад харилцаагаа өргөжүүлж “ЕвроАзиа Эксперт” олон улсын стандартын баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг  байгууллагатай хамтарч ажиллах гэрээг үзэглэлээ.